Сурагчдын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ
2017/10/28

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын  амралт  долоо хоногийн дараа эхлэх гэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хугацаа энэ жил өөрчлөгдөхгүй, ноднингийнхтой адил байхаар шийдвэрлэсэн  юм. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин