Энэ сарын онцлох брэндээр "PC mall” сүлжээ дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж байгаа iPhone8, 8Plus утаснууд сонгогдлоо. "PC Mall” компьютер, гэр ахуйн цахилгаан барааны сүлжээ дэлгүүр нь iPhone8, 8plus утсыг Монгол улсад албан ёсоор өнөөдрийн 12 цагаас \2017.10.27\ худалдаанд гаргаж байгаа аж.

iPhone8, 8Plus утас нь бат бөх, гоёмсог шилэн гадаргуутай, хамгийн хүчирхэг ухаалаг чиптэйгээс гадна утасгүй цэнэглэх боломжтой болсноороо онцлог, давуу талтай аж. Мөн ус, шорооны хамгаалалт, орчныг мэдэрч гэрлээ автоматаар тохируулах 4.7 инчийн Retina True Tone дэлгэц, зургийг жинхэнэ утгаар нь төгс авах хүчин чадалтай камер гээд бүх л зүйл нь шинэчлэгдэн сайжирсан байна. “Энэ бол iPhone-ий шинэ эрин үе” хэмээн Apple компаниас мэдэгдэж байгаа нь өмнөх загваруудаас илүү төвшинд гарч чадсаныг харуулж байгаа хэрэг юм.

Энэ талаар “PC mall” дэлгүүрийн Брэнд менежер Г.Жаргалбат “Манай дэлгүүр Хаан банкны лизингийн үйлчилгээгээр iPhone8, 8Plus утаснуудыг урьдчилгаа төлбөргүйгээр худалдаална. Бид аравдугаар сарын 27-ны өдрийн 12 цагаас нээлтийн үйл ажиллагааг эхлэх бөгөөд эхний 8 үйчлүүлэгчдэдээ үнийн 8 хувийн хямдрал үзүүлэх бөгөөд дараагийн үйлчлүүлэгчдэдээ 10-р сарын 29-ны өдрийг дуустал 5 хувийн хямдралтайгаар борлуулах урамшууллыг зарлаад байна” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна