Өнөөдрөөс /2017.08.21/ эхлэн 3-5 насны хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг хийж эхэллээ. Тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ уламжлалт аргаар энэ сарын 24-ний өдрийг бүртгүүлнэ. Тухайн цэцэрлэг нь шинээр 3-5 насны хүүхэд авах бол дээрх хугацаанд л очиж бүртгүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Мөн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулж байгаа ажээ.
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн долоодугаар сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 20.662 хүүхэд буюу 53 хувь нь цахим бүртгэлд хамрагдаад байна. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд энэ сарын 10-наас эхлэн цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж өгч, тусалж байна.
Сэтгэгдэл байхгүй байна