Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ
2017/07/25

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг бүртгэх цахим бүртгэл өнөө шөнө 00:00 цагт эхэллээ. Цэцэрлэгт шинээр хамрагдах хүүхдүүдийг ирэх сарын 25-ны өдрийг дуустал https://tsetserleg.ulaanbaatar.mn/check.xhtml тусгай цахим хуудаст хандаж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан бүртгүүлэх юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэл Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.

Цэцэрлэгийн бүртгэл нь Улсын бүртгэлийн газар дахь иргэдийн бүртгэлийн сан дээр тулгуурлан явагдаж байгаа тул тухайн хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирэх аж.

Эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар илгээгдэнэ. Иргэд хүүхдүүдээ тус бүртгэлд хамруулахын тулд дараах шаардлагыг тавьжээ.  Үүнд:

•Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.

•Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

•Зорилтот бүлэгт хамаарах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх.

Хэрэв та ямар нэг шалтгаанаар нэг дүүргээс өөр дүүрэгт шилжсэн ч шинэ хаяг руугаа шилжилт хөдөлгөөн хийлгээгүй бол таны хүүхэд зөвхөн өмнөх хаягийн дагуу цэцэрлэгт хамрагдах болно. Тиймээс иргэд  хаягийн зөрчилтэй, шилжүүлгээ хийгээгүй байгаа бол зөрчлөө арилгасны дараа цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлд хамрагдахыг холбогдох газраас анхааруулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • davaa
    haashaa orj burtguuleh ve
    2017 оны 07 сарын 29 | Хариулах
Сонин хачин