Улсын эх дагинас
2014/02/15

Монгол түмэн хэзээнээс төр түшиж яваа эрхмүүдийн гэргийг улсын эх дагина хэмээн нэрийдэж хүндэтгэж ирсэн. Үе үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайдын гэргийд хоорондоо хол ч биш ойр ч биш төдийлөн дотно харагддаггүй байсан санагдана. Харин одоогийн ерөнхийлөгч, ерөнхий сайдын гэргий нар хоорондоо үнэхээр дотно харагдаж байгаа биз. Хальт харсан хүн ээж, охин хоёр явж байна гэж эндүүрэм эгдүүтэй хоёр байх чинь. Юун төлөө нэг намын тугийг нөхрүүд нь өндөрт өргөж яваа билээ. Яг одоо тэдний хүссэнээрээ инээж, аз жаргалаар бялхан байх цаг мөнөөс мөн. Тэргүүн хатагтай Х.Болормаа хэзээний нүүр дүүрэн инээсэн дүрээ зурагт үлдээдэг. Ёстой нөгөө “Хормойгоороо дүүрэн хүүхэдтэй болоорой” гэдэг ерөөл шиг өөрөө дөрвөн хүү төрүүлсэн дархан бэр, өнчин ядуу хүүхдүүдийн “Бамбарууш” бүлгийг дааж он удаан жилийн турш хүүхдийн цангинасан инээдэн дунд амьдарч яваа хүн яаж ч ярвайх билээ. Хүүхэд гэдэг ийм л гэгээлэг ертөнц. Харин ерөнхий сайдын гэргий Х.Сэлэнгэ дөрвөн хүүхдийн ээж, эмэгтэй хүний хувьд ид гялалзах 30 гаруй насандаа яваа бүсгүй. Ийм л өөр өөрийн өнгө, ертөнцтэй үрээр баян бүсгүйчүүд Монгол төрийн ноён нуруу болсон эрхмүүдийн арыг дааж явна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин