УИХ-ын гишүүн О.Баасанхүү оюутан байхдаа нэлээд дурламтгай залуу байсан гэдгийг үе тэнгийнхэн нь хэлдэг. Тэрбээр 1997 онд МУИС-ын Хуульзүйн сургуулийг төгсч Удирдлагын академид багшлахын өмнөх жил нь Төрийн ордонд нэгэн гишүүний туслахаар ажиллаж байсан ч удалгүй ажлаасаа халагдсан байна. Учир нь түүний дурласан бүсгүй Японд суралцдаг байсан тул ордны телефон утсаар олон өдрийн турш удаан хугацаагаар ярьж их хэмжээний өр төлбөрт унажээ.
Энэ байдлаасаа болж ирээдүйн гишүүн маань ажлаасаа халагдахад хүрсэн гэх. Дурласан бүсгүй нь ирээдүйн гишүүнийг тоохгүй байсан шалтгаан нь тэрбээр 25 нас хүртлээ амандаа нэг ч шүдгүй байсантай холбоотой гэж өөрөө хэлсэн удаатай.
Багадаа Баасанхүү гишүүн ус зөөж, түлээ хагалан эмээ дээрээ өссөн. Аав нь жолооч, ээж нь хуучнаар түүхий эдийн баазад ажилладаг байв. Их чийгтэй орчинд төрсөн болохоор рахидтай болж, насанд хүртлээ нэг ч шүд ургаагүй юм байна.
Хожим нь АНУ-ын нэгэн их сургуулийн христэд итгэгч профессор багш түүнд эмчилгээний зардал болох 15 мянган ам.долларыг хандивласнаар шүд суулгуулжээ. Тэрбээр Сонинохайрхан дүүргийн 42-р сургуульд боловсрол эзэмшсэн жилээ МУИС-ын Хуульзүйн сургуулийн элсэлтийн шалгалтад бүдэрч улмаар нэг жилийн турш их сургуулийн гудамжинд самар зарж өнгөрөөснөө ч ойр дотны найзууддаа хуучилжээ.
Харин дараа жил нь буюу1992 онд хүссэн сургуульдаа элсэн орсон байна. Сургуулиа төгссөний дараа олон улсын байгууллагад шашны эрх, хүний эрхийн чиглэлээр ажиллаж, магистр хамгаалсан байна.
УИХ-д орж ирэхээс өмнөх гурван жилийн нэрийн хуудас нь “Японы Элчин сайдын яамны хуулийн зөвлөх” гэх албан тушаалтай байв.
Д.Урин
Сэтгэгдэл байхгүй байна