Монголын анхны усны хувцасны бренд "Алтжин" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж, нээлтээ маш амжилттайгаар хийлээ. Нээлтийн үеэр топ модель О.Уянга, О.Пүрэвдулам, фото модель Уна буюу Б.Ууганцэцэг нар усны хувцасны брендийн загваруудыг танилцуулж, Монголын анхны бикини моделиуд боллоо.
“Алтжин” усны хувцасны брендийг Монголын анхны усан фитнесийг үүсгэн байгуулж, арав гаруй жил тогтвортой үйл ажиллааг нь явуулж буй "Акуа фитнес"-ийн захирал Б.Уянга санаачлан ийнхүү амжилттай эхэлж, усны хувцасны анхны каталогио хүртэл гаргаад байгаа юм. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн энэхүү томоохон усны хувцасны брендээ өөрийн охин Алтжингийнхаа нэрээр нэрлэсэн байна.
Монголын тодотголтой тансаг бренд гарч, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах болсонд олон хүн талархалтай байгаа биз ээ. Бид ч "Алтжин" брендийн талаарх сонирхолтой мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь уншигчдадаа хүргэж байх болно.




Сэтгэгдэл байхгүй байна